Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын Төв телевизийн сэтгүүлч дайныг эсэргүүцэж “NOWAR” гэсэн хуудас барьж эфирт гарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Оросын Төв телевизийн мэдээний цагаар тус ТВ-ийн ажилтан М.Овсянникова дайныг эсэргүүцэж, NOWAR, энд ярьж байгаа зүйлд битгий итгээрэй худал хуурмаг шүү" гэж бичсэн хуудас барьж эфирт гарчээ.

Марина Овсянниковаг ийнхүү дайныг эсэргүүцсэн лоозон барьж, хашгирч байх үед нэвтрүүлэгч Орост тавьсан хориг арга хэмжээний нөлөөг бууруулах Ерөнхий сайд Михаил Мишустины төлөвлөгөөний талаар танилцуулж байжээ.

Нэгдүгээр сувгийн зүгээс шууд нэвтрүүлгийн үеэр студэд хүн нэвтэрсэн хэргийг шалгаж байна хэмээн мэдээлсэн бол Марина Овсянниковагийн өмгөөлөгч Павел Чиков үйлчлүүлэгчийг нь Останкино орчмын цагдаагийн хэлтэс саатуулаад байгааг хэллээ.

Марина Овсянникова шууд нэвтрүүлгийн үеэр шуугиан тарихаасаа өмнө дайныг эсэргүүцсэн уриалга гаргаж "Би сүүлийн жилүүдэд Нэгдүгээр сувагт ажиллан, Кремлийн суртал ухуулагчаар ажиллаж байгаадаа үнэхээр гутарч байна" хэмээн ярьжээ.

Марина Овсянникова нь тус сувгийн олон улсын мэдээний хэлтэст ажилладаг. Түүний нөхөр ч Нэгдүгээр сувгийн ажилтан гэх мэдээлэл байна.

Уг дайнтай холбоотой хуулиар багадаа 15 жилийн ял авч болзошгүй юм.

Археологичид Перугаас 800 гаруй жилийн настай муми олжээ
Археологичид Перугаас 800 гаруй жилийн настай муми олжээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.