Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах АН-ын шинэ даргын сунгаанд нэр дэвшихээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга асан С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Тамга, тэмдэггүй хүчин төгөлдөр бус өөрсдийгөө Ардчилсан нам гэж нэрлэсэн хэсгийн Дотоод сонгуулийн хорооны Мөнхжаргал тэргүүтэй нөхдүүд АН-ын даргын сунгааг зарласан.
АН-ын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нар нэр дэвшихээр бүртгүүлсэн юм билээ. Жинхэнэ тоглоомын эзэн буюу "Муур багш" тодорч ил гарч ирлээ. Ардчилсан намыг хагалган бутаргасан, нэр хүндийг нь унагаасан, сонгуульд удаа дараа ялагдуулж байсан цаашилбал зөвхөн АН-аар тогтохгүй Монголд ардчиллыг булшлах бүхий л үйлдлийг хийсэн, Монголын бүх боломжийг үгүй хийж Оросод аваачиж бэлэглэсэн, үндэсний эрх ашгаас урвасан этгээд бол Х.Баттулга. Энэ хүн өнөөдөр өөрөө ил гарч ирлээ" гэв.