Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ: Цагаан давааны ард мод үржүүлгийн газар байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

May be an image of 4 people, people standing, tree and outdoorsЕрөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж бусад албаныхан Архангай аймгийн мод үржүүлгийн газруудын бодит нөхцөл байдалтай танилцжээ. Тус аймагт төр, хувийн хэвшлийн нийт 8 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Их тамир сумын мод үржүүлгийн хоёр газрын үйл ажиллагаатай онцлон танилцсан байна.

1. ЦАГААН ДАВААНЫ АРД МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛНА

  • Ой, агнуурын аж ахуйн дэргэдэх хуучин мод үржүүлгийн 16.6 га талбайг түшиглэн мод үржүүлгийн талбай байгуулна.
  • Жилд 800.0 мянгаас 1.2 сая ширхэг тарьц, суулгац бойжуулж байсан. 1992 онд хувьчлалд орж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байна.
  • Тухайн бүс нутаг нь мод үржүүлэхэд тохиромжтойгоос гадна үржил шимт хөрстэй, төв суурин газартай ойрхон зэрэг нөхцөлийг харгалзан үзэж мод үржүүлгийн газрыг сэргээж байгуулахаар болсон байна.
  • Тиймээс газар нутгийн онцлогт тохирсон мод, сөөгний тарьц, суулгацын тодорхой нөөц бий боломжтой болно.

Эх сурвалж: БОАЖЯ

МАН-ын Улс төрийн бодлогын зөвлөл хуралдаж байна
МАН-ын Улс төрийн бодлогын зөвлөл хуралдаж байна
 
Ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3422 төгрөгтэй тэнцэж байна
Ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3422 төгрөгтэй тэнцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.