Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа талаар гэж ЭМЯ болон ХӨСҮТ-өөс анхааруулсан. Тэгвэл менингококкт халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ эхлүүлээд буй. Менингококкт халдвар нь агаар дуслын замаар хүнээс хүнд дамждаг. Хамар залгиурын салстад байрлаж, цэцэрлэг сургуульд голомтлох эрсдэлтэй. Тууралт нь цусархаг, дарахад арилдаггүй, янз бүрийн хэмжээтэйгээр үүсдэг. Шалтгаан тодорхойгүй өндөр халуурсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.
Менингококкт халдварын эсрэг сайн дурын вакциныг хүүхэд бүр хийлгэх шаардлагагүй. Тархвар судлалын дагуу хавьтал болсон хүмүүст вакцин хийнэ. Вакцин хийлгэснээс хойш 3-5 жилийн дархлаа тогтох аж.
Вакцинд 2-оос дээш насны иргэд хамрагдах боломжтой бөгөөд 22 мянган төгрөгөөр хийж байгаа аж. Дархлаажуулалтад хамрагдах иргэд 08:30-14:30 цагийн хооронд ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоотод очиж хийлгэх юм.