Турк улсаас энэ сарын 3-ний өдөр ирсэн 20 тонн ачаа барааг "гаалийнхан" шалгаж буй. Улмаар шалгалт хийсний дараагаар иргэд ачаа бараагаа хүлээн авсаар байгаа юм.
Цахим орчинд "намайг гаалийнхан доромжилж, дээрэлхэж байна" хэмээн уйлж лайв хийж буй иргэн ачаагаа огт шалгуулаагүй байна. Тодруулбал. гаалийн байцаагч нар хуулийн дагуу заавал эзнийг нь байлгаж ачааг нь шалгадаг аж. Гэтэл уг эмэгтэй нь бараагаа шалгуулахаар огт ирээгүй бөгөөд гаалийн гаднаас лайв хийчхээд явдаг талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн тус гуравдугаар сард ирсэн ачаа барааг шалгаж дуусаж байгаа бөгөөд шалгалтын дүнг ирэх даваа гарагт мэдээлэх юм.