Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баярмаа: Бүх зүйлийг зохицуулж чаддаг эмэгтэйчүүдийг л хүчирхэг эмэгтэй гэж боддог

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 34 секунд

Урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж яваа мисс, жүжигчин Х.Баярмаатай ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

-Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ямар байна гэж та бодож байна?

-Дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж ярьдаг шүү дээ. Дээр үед яадаг байсан болоод энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Энэ өдрийг тэмдэглэдэг болсон нь хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоог дэмжих гэсэн зорилго нь баяр болж хувирсан гэж харж байна. Гэхдээ Монголчууд ямар ч баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Яг шууд утгаараа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэйгээр дуу хоолойгоо улс төр нийгэмдээ хүргэх боломжийг олгодог байгаасай.

-Манай Монголын нийгэмд эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна гэж бодож байна уу?

-Хаалттай нийгэмтэй улсуудын хажууд манай улс харьцангуй нээлттэй. Жендрийн тал дээр харин ч эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ давуу эрхтэй ч юм шиг байна. Улс төрд эмэгтэй хүн цөөн харагддаг байж магадгүй.

-Таны өнөөдөр тоглож буй Дуня-гийн дүр ч бас эмэгтэй хүний эрхийн асуудалтай холбоотой дүр шүү дээ?

-Достоевский 150 жилийн өмнө бичсэн роман шүү дээ. Тэр үед бүх зүйл нь хаалттай эмэгтэйчүүдийн хувьд гэрийн эзэгтэй гэдэг утгаа илүү биелүүлдэг, эрэгтэйчүүдээс бүрэн хамааралтай байсан. Аливаа ном зохиолд ч эмэгтэйчүүд илүү сул дорой байгаа талаар бичигдсэн байдаг.

Дүрийн хувьд хүн үзэж байж ойлгоно. Зохиол дээр Соня, Дуня гэдэг хоёр дүрийг зохиолч болон, найруулагч маань тод томруунаар гаргаж өгсөн. Ялангуяа нийгэмд тулгамдсан асуудалтай олон эмэгтэйчүүдийн төлөөлөл болгож энэ дүрийг гаргасан юм болов уу гэж боддог. Достоевский эмэгтэйчүүдийг илүү хайрладаг байж. Соня-гийн дүрийг “Ариун янхан гэж нэрлэсэн байдаг шүү дээ. Нарийн учрыг нь олж чадвал хамгийн гэм хоргүй өөрийгөө худалдан байж гэр бүлээ тэжээх гэсэн хүнлэг чанарыг гаргаж ирэх гэсэн дүрүүд байгаа юм.

-Эмэгтэй хүн энэ нийгэмдээ хэрхэн биеэ авч ёстой юм бэ?

-Маш өргөн цар хүрээтэй байж болох асуулт байна. Аливаа дүрэм журамд баригдана гэхээсээ илүү гэр бүлийн хүмүүжил биеэ авч явахад их нөлөөтэй гэж би хувьдаа хардаг. Өөрөөрөө жишээлж бодоход тухайн гэр бүлийн нэр хүнд надтай их холбоотой. Миний хувьд Америкт таван жил амьдарсан. Энэ хугацаанд Америкийн нийгмийн хүний харилцах харилцааг хараад олон зүйл суралцаж авсан. Илүү нээлттэй хүн бүрийг ойлгодог чөлөөтэй эелдэг байхыг хичээдэг. Эелдэг байна гэдэг нь цаад утгаараа тухайн хүнийг хүндэтгэж байна гэсэн үг.

Тэрнээс биш худлаа инээгээд явахыг хэлж байгаа юм биш. Тухайн хүний эгог ойлгож шүүмжлэхгүй явах юм сан гэж боддог. Хүн ямар ч үзэл бодолтой, ертөнцийг үзэх үзэлтэй байсан шүүмжилж болохгүй.

-Таны ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл юу вэ?

-Миний хувьд айхавтар дүрэм журам барьдаггүй. Гэхдээ гэр бүлээ нэгдүгээрт тавьж боддог. Гэр бүлээ хүндлэх нь өөрийгөө хүндэлж буй хэрэг. Мөн хайр гэдэг зүйл бол бүх зүйлийн нэгт байх ёстой. Зүгээр хэнтэй ч харьцсан тухайн хүнээ хайрлах хэрэгтэй. Хайраас бүх зүйл шалтгаалдаг. Хүнд тусалсан ч яриад байх шаардлагагүйгээр өөрөө мэдрэмжээ авдаг байх хэрэгтэй. Бас ажилсаг байдал их чухал. Хэн нэгэнд худлаа хэлж худлаа хулгай хийхгүй байх нь мөн л миний үзэл бодол. Аав маань ч шударга үнэн байхыг багаас сургасан. Шударга байсан юм их урт настай, илүү зөв байдаг. Өөрийн хөдөлмөрөөр мөнгө олдог түүнээсээ бусдад туслах ч бас миний ертөнцийг үзэх үзэл байх .

-Таны бодлоор хүчирхэг эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Олон хүчирхэг эмэгтэйчүүдтэй би уулзаж үзсэн. Ялангуяа “Гэм зэм” жүжигт тоглож байгаа эмэгтэйчүүд хүчирхэг. Хүчирхэг гэдэг нь дан мөнгө санхүүтэй холбоотой биш бүх зүйлийг зохицуулж чаддаг эмэгтэйчүүдийг л би хүчирхэг гэж боддог. Ээж маань миний мэдэх хамгийн хүчирхэг эмэгтэй. Харж байхад ажил амьдрал бүх зүйлээ хий гаргалгүй амжуулдаг. Хажуугаар нь олон хүнд тусална. Үр хүүхдээ хайраар дутаахгүй өөр дээрээ бүх ачааг үүрч чаддаг, агуу тэвчээртэй тэр эмэгтэйчүүд л хүчирхэг гэж тооцохоос өөр аргагүй.

-Хүчирхэг эмэгтэй гэснээс Монгол Улсад өрх толгойлсон олон эмэгтэй байна. Тэрхүү хүмүүсийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Өрх тэргүүлсэн эмэгтэйчүүд үнэхээр хүчирхэг. Гайхалтай гэж боддог. Хүүхэд гаргахад ямар их ачаа ирдэг билээ. Тэр болгоныг эмзэг биетэй байж зохицуулж чадаж байна гэдэг нь хүчирхэг байгаагийн хэлбэр. Гэхдээ хүүхэд гаргахаасаа өмнө зөв бодож, зөв хүнээ сонгож яаралгүй нухацтай хандах ёстой.

-Сайхан бүсгүй. Гоо бүсгүй гэж ямар эмэгтэйг хэлдэг гэж та боддог вэ?

-Гоо сайхан гэдэг бол хариуцлага. Хоёрдугаарт хүндлэл. Жижиг сажиг юу ч байсан хариуцлагатай байх хэрэгтэй. Ингэснээр бусдыг хүндэлж, өөрийгөө хүндлүүлэх шалтгаан болж өгөх хэрэгтэй. Эмэгтэй хүн гоё сайхан байх нь нийгмийнхээ өмнө хүлээж байгаа бас нэг хариуцлага. Гаднаасаа гоё харагдахаас гадна дотоод гоо сайхан их чухал. Үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж, хүнд сайн сайхныг хүсэх нь дотоод гоо сайхан. Мөн мэдлэг ч бас тэргүүн дээд эгнээнд тавигдах ёстой. Хүнээс авна гэхээсээ илүү өгч байх нь дотоод гоо сайхны илрэл гэж би боддог.

- Уран бүтээлчид гадагшаа дотогшоо явж, хэл сурах, боловсрох нь уран бүтээлд ч гэсэн их нөлөөлж байх шиг?

-Тэгэлгүй яах вэ. Миний амьдралд ч гэсэн маш олон өөрчлөлт ирсэн. Нүдний өмнө болж байгаа зүйлсээс нэг том хөшиг нээгдэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Гадагшаа явж сурсны дараа хүн тодорхой хэмжээгээр бэрхшээл туулдаг. Бэрхшээл туулахаараа зөөлөрдөг. Зовлон туулахаараа хүн хүнийхээ арга эвийг олж бүх төрлийн хүнтэй харьцаж чаддаг юм болдог юм билээ. Миний уран бүтээлд минь ч харагддаг байх. Тэр зан байдлаа ч удаан хадгална гэж боддог. Олонтой амьдарснаараа хүн амьдрахад илүү хялбар болдог шүү гэж хэлмээр байна.

-Та нийт эмэгтэйтэйчүүддээ хандаж үг хэлээч?

- Бүх эмэгтэйтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Зөв сайхан баярлаарай. Хамгийн гол нь эрчүүд хайртай дотны хүмүүсээ сайн баярлуулаарай. Байгууллагынхаа эмэгтэйчүүдийг баярлуулаад ээж, эхнэрээ мартав гэж хэлье /инээв/.

-Ярилцсанд баярлалаа.

Маргааш Улаанбаатарт 9 хэмийн дулаан
Маргааш Улаанбаатарт 9 хэмийн дулаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.