Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хоёрдугаар багийн Цахиурт гэх газарт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага гуравдугаар сарын 06-ны өдөр иржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос бялууны хайрцаг тээвэрлэж явсан УБК ..-.. улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Уг хэргийг Дундговь аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад "Дуудлагын дагуу очиж, Онцгой байдлын алба хаагчид таван цагийн турш ажиллаж галыг унтраасан. Машины толгойг яаралтай салгаж арга хэмжээ авсан. Дэлгэрцогт сумаас гурван хүн ирж туслалцаа үзүүлсэн. Гал гарсан шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор ажиллаж байна. Галын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй" гэв.