Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Х.Баттулга МоАХ-ны үйл ажиллагаанд бүү саад бол, зайгаа тавьж өг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд
Гэрэл зургийг mpa.mn

МоАХ-ны тавдугаар их хурал өнөөдөр /2022.03.07/ болж байна. Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдрийн тавдугаар их хурал бол хууль ёсных. МоАХ-нд хууль ёсны Ерөнхийлөгч байхгүй. 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр ТББ-ын хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Х.Баттулга анхны үүсгэн байгуулагчдыг бүгдийг нь хассан. Тухайн үед бүртгүүлэхдээ нэг үүсгэн байгуулагч, нэг гишүүнтэйгээр бүртгүүлсэн байдаг. МоАХ-г хэн дуртай нь татан буулгаж, улсын бүртгэлд бүртгүүлж хувийн компани мэтээр хувьчлах нөхцлийг хэн бий болгосон юм. Харин өнөөдөр өөрсдийгөө МоАХ-ны удирдлага гэж үзэж байгаа хүмүүс бүгд хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. ТББ-ын эрхэнд халдаж, хууль бусаар эрхийг нь булааж авсан үйлдэл байгаа юм.

Хоёрдугаарт, МоАХ-нд хуваагдсан зүйл байхгүй. Энэ хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхжиж байгааг эсэргүүцэж аль эсвэл хуваагдаж байгаа мэтээр харж болохгүй. Нийгэмд шударга ёс, хүний эрх алдагдаж байгаа үед үйл ажиллагаа нь идэвхжиж байгаа нь зөв.

Залуучууд маань Ардчилсан холбоогоо идэвхжүүлээд босч ирж байгаа нь өөрөө зүй ёсны асуудал. Үүнд ямар нэгэн хуваагдал асуудал байхгүй. Х.Баттулга, С.Эрдэнэ аль нь бай үүнд хамааралгүй. Х.Баттулга зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Нийгмийн үндэсний хэмжээний хөдөлгөөний үйл ажиллагаанд бүү саад бол гэж хэлмээр байна" гэв.

ТЦА: Хурд хэтрүүлж хүүхэд мөргөсөн ослын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
ТЦА: Хурд хэтрүүлж хүүхэд мөргөсөн ослын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.