Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Я.Содбаатар ахална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар ажиллахаар болсон байна.

Шинээр ажлын хэсгийг ахлах болсон Я.Содбаатар “Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил гурван парламент дамжсан нь нийгмийн олон талын зөвшилцлийг хангах ёстойг харуулж байна. Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь харж, улсыг хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын шинэтгэлийг хийх үндсэн зорилго парламентын ардчилал, Үндсэн хуульт ёсны төлөвшилтийг гүнзгийрүүлэх чиглэлд явах ёстой. Энэ хүрээнд нам дэвшилтэт бодлого хэрэгжүүлэх, институцийн хувьд чадавхжиж, цаашид бодлогын институц байх нөхцөлийг бүрдүүлэн, намын санхүүжилт ил тод байж, түүнд тавих хяналтын механизм улам бүр боловсронгуй болж, мөн зохион байгуулалтын хувьд ардчилсан зарчимд нийцсэн байх, асуудлаа гудамжинд бус ширээний ард сууж, эв эеэ хичээн ярилцаж чаддаг байх эрх зүйн орчныг энэ удаагийн хуулиар бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Улс төрийн намууд санал нэгдэж чадвал энэ төслийг өргөн барина” хэмээлээ.

ИНЕГ: Аэрофлотын хуваарьт нислэгийн онгоц газардсан
ИНЕГ: Аэрофлотын хуваарьт нислэгийн онгоц газардсан
 
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.