Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы канцлер Украинд нэн даруй гал зогсоохыг уриалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Орос Улс Украинтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Олаф Шольцтой баасан гарагт утсаар ярихдаа мэдэгдэв. Оросын талаас ОХУ-ын аюулгүй байдлын бүх шаардлагыг хангасан тохиолдолд Москва Украинтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа аж.

Шольц "Идэвхтэй тулалдаан болж, хоёр талын энгийн иргэд амь үрэгдэж, цэргийнхэн хохирсон тухай мэдээлэл"-д санаа зовниж байгаагаа хэлсэн байна. Шольц, Путин хоёрын утасны яриа нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд энэ үеэр тэд Украины нөхцөл байдлын талаар санал солилцсон тухай Германы Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. Германы канцлер Украинд нэн даруй гал зогсоохыг уриалж, мөргөлдөөнтэй бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг онцолжээ. Путин, Шольц нар ойрын хугацаанд дахин хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж хэвлэлд дурдсан байна.

Эх сурвалж: Синьхуа агентлаг

ЭМЯ: 264 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 264 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.