Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ: Өсвөр үеийнхний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нэмэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 58 секунд


Прокурорын байгууллагын нээлттэй ил тод байдлыг хангахын тулд улирал болгон олон нийтэд хүргэхээр болжээ. Мөн прокурорын үйл явцын талаар мэдээлэл хийхдээ анхаарах шаардлагтай асуудлууд байдаг учир прокурор сэтгүүлчдийг бэлтгэж байгаа тухай хурлын эхэнд хэллээ.

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог: "Оны эхний улирлын байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлийн тоо нэмэгдсэн. Нийт бүртгэсэн зөрчлийн 96.3 хувийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хүний биед халдах зөрчил 24.5 өссөн байна. Зөрчлийн хэргийн улмаас 448.4 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд дийлэнх нь иргэдэд учирсан хохирол бөгөөд иргэдэд учирсан хохирлын 55.8 хувийг нөхөн төлүүлжээ. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 600 гаруй зөрчлийн хэрэг бүртгэсэн бөгөөд үүнээс хорио цээрийг дэглэм зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлсэн 31, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан 10 хэрэг тус тус бүртгэгдсэн байна. 

Улсын хэмжээнд 65 прокурор зөрчлийн хэргээр дагнан ажиллаж байгаа бөгөөд нэг прокурорт жилд 30971 зөрчлийн гомдол, 505 зөрчлийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна.Улмаар өдөрт нэг прокурор өдөрт 1-6 цаг илүү цагаар ажиллаж байна" гэв.

Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны талаар  УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд : "2020 оны эхний улиралд мөрдөн байцаалтын 7192 хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оноос 5.2 хувиар өссөн байна.

 - 172 хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан.

- 210 хүний амь нас хохирч 5060 хүн гэмтсэн байна.

- Авлига албан тушаалын 602 хэрэгт хяналт тавьсан байна.

- Эцэслэн шийдвэрлэлт 5 хувь, шийдвэрлэлт 4 хувиар өссөн байна.  

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг 134 хэрэг гарсан нь өмнөх оноос буурсан бөгөөд 43.2 хувь нь нийслэлд 56.8 хувь нь орон нутагт гарсан.

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэг "Эхний улирлын байдлаар 7400 орчим хэргийн шүүх хуралд орсон. 

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: “Нийслэлийн прокурорын газар нь мөрдөх эрх зургаан байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг. 

2020 оны нэгдүгээр улиралд

-АТГ-аас шалгасан 396 хэрэг, ТЕГ-ын 54 хэрэг

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 155 хэрэг

- ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх 144 хэрэг

- Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 46 хэрэг

- ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 120 хэрэг,

- Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн 27 хэрэгт

нийт 1,318 хэрэгт хяналт тавин ажилласан байна.

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр улиралд 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” 25, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан" гэмт хэрэг 55-ыг тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

Манай улсын нийт хүн амын дийлэнхийг эзэлж буй залуучууд, цаашлаад өсвөр үеийнхний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, хорт зуршилд тагдах хандлага түгээмэл байгаа, энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа харамсалтай зүйлийн талаар ярихаас өөр аргагүй байна. Энэ сөрөг асуудалтай тэмцэх нь зөвхөн хуулийн байгууллагын үүрэг биш, түүнээс урьдчилан сэргийлэх ирээдүй хойч үеэ хорт зуршлаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төр засаг, олон нийтийн оролцоо чухал байгаад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргийн талаар урьд мэдээлсэн тул давхардуулахгүй мэдээлэхэд:

 
  1. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох болон Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэг тус тус 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
  2.  Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч Аптанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль өгсөн, авсан хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэсэн. 
  3. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлээд байна. 
  4. Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байна” гэлээ.

 

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.