Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 255 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 127 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 128 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нэг нас баралт бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 574
- Хүндэвтэр – 1435
- Хүнд - 195
- Маш хүнд – 31 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 7021 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2235 иргэн байна.