Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Ковид19-ийн шалтгаант нас баралт бусад оронтой харьцуулахад 4 дахин бага байлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 26 секунд

Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын эсрэг авсан арга хэмжээний үр дүнд нас баралт бусад оронтой харьцуулахад 4 дахин бага байсныг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр онцоллоо. Тэрбээр "Нэгдүгээрт, Засгийн газраас вакцины хангалтыг маш эрчимтэй хийсэн. Вакцины олон төрлийн сонголтыг бий болгосон. Гуравдугаарт, манай улсад вакцины II болон III тунгийн хамрагдалт өндөр байсан. Бид вирусийн эсрэг эмчилгээг иргэдэд эрт эхлэх боломжийг олгосон ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Засгийн газрын санхүүжилтээр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэмжлэг, өрхийн эмнэлгээр дамжуулан даатгалтай даатгалгүй, дотоод гадаадын гэлтгүй бүх хүмүүст багц олгосон. Энэ нь бидэнд давуу тал олголоо.

Түүнчлэн манай улсын хувьд зөвхөн хүнд өвчтөн биш хүндэвтэр болон хүндрэх эрсдэлтэй өвчтнүүдийг хэвтүүлэх тактик баримталлаа. Дийлэнх орнууд зөвхөн хүнд өвчтнүүдийг хэвтэн эмчлүүлж байлаа. Бид ковид-19 цар тахлын эсрэг эмчилгээний орыг оргил үед нь 23 мянга хүртэл ор дэлгэлээ. Дээрх тактикууд нь бидэнд нас баралтыг маш бага түвшинд барих боломжийг олгосон" гэлээ.

Азийн кино наадамд өрсөлдсөн 945 киноноос Монгол бүтээл шилдэг 15 -т шалгарлаа
Азийн кино наадамд өрсөлдсөн 945 киноноос Монгол бүтээл шилдэг 15 -т шалгарлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.