Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчтэй шороон шуурганы улмаас малчин айлын гэр нуржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газарт хоёрдугаар сарын 27-ны өдрийн 19:00-20:00 цагийн хооронд 20-28 м/с түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас гэр нурсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 28-ны өдрийн 07:48 цагт хүлээн авсан. Шуурганд малчин А-ийн 4 ханатай гэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажиллажээ.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 304 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ хоёрдугаар 27-ны өдрийн 20:00 цагийн орчим 18-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байрны нурсан тухай дуудлагыг өнгөрөгч сарын 28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг хоёрдугаар 28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан.

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.