Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 40 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард болох барилдааны хуваарийг гаргасныг эрхэм уншигч танд хүргэж байна.

  • Гуравдугаар сарын 05-нд 12:00 цагаас Увс, аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 06-нд 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Монгол Улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 19-нд 12:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн ээлжит барилдаан,
  • Гуравдугаар сарын 20-нд 12:00 цагаас “Наурыз”-ын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан,
  • Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.
УЦУОШГ: Гуравдугаар сарын сүүлчээр цасан болон шороон шуурга шуурч болзошгүй
УЦУОШГ: Гуравдугаар сарын сүүлчээр цасан болон шороон шуурга шуурч болзошгүй
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.