Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цайны зам“ олон улсын аялал жуулчлалын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 6 секунд

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас уламжлал болсон аялал жуулчлалын сайд нарын ээлжит хуралдааныг цахимаар зохион байгууллаа.

📌Монгол, Орос, Хятадын Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагаа, “Цайны зам” хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хэрэгжүүлэх замын зураглалын төсөл болон ирэх онд хамтарсан 7 хуралдааныг зохион байгуулах зэрэг асуудлыг хурлаар хэлэлцлээ.

✈️2019 онд Орос улсаас 141 мянга, Хятад улсаас 168 мянган жуулчин манай улсад аялсан нь Монгол Улсын гадаадын жуулчдын зах зээлийн голлох орноор тодорхойлогдож байна. Харин Монголоос Орос улсад 356 мянга, Хятад улсад давхардсан тоогоор 1,4 сая хүн аялсан статистик судалгаа гарсан. Иймд цар тахлын дараа олон улсын аялал жуулчлалыг сэргээх, гурван улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүний хөгжлийг цаашид ахиулах нь чухал ач холбогдолтойг талууд онцлов.

🇲🇳 “Монгол Улс цар тахлын үед жуулчны урсгалыг богино хугацаанд эргэн сэргээхэд шаардлагатай эрх зүйн болон бодлогын томоохон асуудлуудыг шийдвэрлэж байна. Тухайлбал Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр виз мэдүүлэх эрхзүйн орчныг сайжруулж Монгол Улсын виз олгох журам шинэчлэгдэн батлагдаж, цахим визийг нэвтрүүллээ. Анх удаа “Агаарын тээвэр-Аялал жуулчлалын зөвлөл”-ийг байгуулж, олон улсын агаарын тээврийн даацыг 2023 он гэхэд 3 дахин нэмэгдүүлж, үнийн уян хатан бодлого бий болгох чиглэлээр “Агаарын тээвэр-Аялал жуулчлалын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч, төлөвлөгөө боловсруулагдан, хэрэгжиж эхлээд байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр дурдаад Монгол Улсыг гадаад улс орнуудад нэгдсэн бодлогоор сурталчлах төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нар хамтран баталсныг онцоллоо.

🇨🇳 “Цар тахлын дараа БНХАУ-ын талаас Монгол, Оросын талтай тогтмол санал солилцож, гурван улсын хилийн бүсийн аялал жуулчлалын нөөц бололцоог нэмэгдүүлэх, “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Аялал жуулчлалын хамтын ажиллагааны шинэ зам, шинэ арга барилыг хуваалцаж салбарын хөгжлийг урт хугацаанд тодорхойлохыг чухалчилна” гэдгээ БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд ноён Жан Сью онцлоод боловсон хүчнээ хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх чиглэлээр Монгол Улсын талтай хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.

🇷🇺 "Цайны зам” хил дамнасан аялал жуулчлалын маршрут нь хил орчмын бүс нутгуудад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. “Цайны зам” хил дамнасан аялал жуулчлалын маршрутын замын зургийн төсөлд маршрут болон аялал жуулчлалын бренд болгох талаар тусгасныг ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагийн дарга, хатагтай Догузова

Зарина Валерьевна онцоллоо.

Талууд 2020 онд ОХУ-аас ирүүлсэн Замын зураглалын төслийг хэлэлцэх ажлын хэсгийг байгуулж, Замын зураглалыг Монгол, Орос, Хятадын Аялал жуулчлалын сайд нарын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр тогтов. Түүнчлэн 2022 оны эхний улиралд Монгол, Орос, Хятадын Аялал жуулчлалын сайд нарын 6 дугаар хуралдааны хэлэлцсэн асуудлуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлахаар боллоо.

“Монголын Ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл“ анхдугаар хурлаа хийлээ
“Монголын Ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл“ анхдугаар хурлаа хийлээ
 
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.