Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын Ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл“ анхдугаар хурлаа хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монгол орны ой модны салбарыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 11 дүгээр сард “Ойн салбарын үндэсний чуулган” төр, хувийн хэвшлийн нэгдсэн форумыг зохион байгуулсан.

✅Чуулганы хүрээнд ойн салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж “Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл”-ийг байгуулж, хамтран ажиллах санамж бичгийг 18 байгууллагын төлөөлөл үзэглэсэн юм. Энэ хүрээнд мэргэжлийн холбоодын нэгдэл үүсгэн байгуулах анхдугаар хуралдаанаа хийж удирдлага болон зөвлөлийн гишүүдээ баталсан байна.

✅Хуралдаанд 15 байгууллагын төлөөлөл биеэр оролцож "Ой модны салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл"-ийн Удирдах зөвлөлийн гишүүн 15, Хяналтын зөвлөлийн гишүүн 3 байхаар санал нэгдсэн бол Тэргүүнээр "Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл" ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Мөнхзориг, "Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо "ТББ-ын Тэргүүн Д.Өлзийбаярыг гүйцэтгэх захирлаар олонхын санал авч тус, тус сонгов.

✅Тус хурлаар мэргэжлийн холбоодын нэгдлийн дүрмийн төслийг танилцуулж санал авсан бөгөөд дахин бичгээр санал авч дүрмийг эцэслэн батлахаар ажиллаж байна.

“Ой модны салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болж ажиллах бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, ой модны салбарын мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтэн, инженерүүдийн оролцоог хангахад тодорхой үүрэг хүлээн ажиллах юм. 🌲✅

Генетик нөөцийн туухай хууль эцэслэн батлагдлаа
Генетик нөөцийн туухай хууль эцэслэн батлагдлаа
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.