Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын рейтинг өсөж, хотын даргынх буурчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 5 секунд

“МЭК” байгууллагын энэ оны хоёрдугаар сард хийсэн судалгаагаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өсөж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарынх буурчээ.

Судалгааг 2022 оны хоёрдугаар сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг, сонгуулийн насны 1010 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар утсаар авсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг 10 онооноос:

  • Арванхоёрдугаар сард 6.4
  • Нэгдүгээр сард 6.3
  • Хоёрдугаар сард 6.5 хувь болон өсжээ.

Ерөнхий сайд өнгөрсөн сарын сүүлд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгөн, том ажлыг эхлүүлсэн нь олны талархлыг хүлээсэн бол түүний дараагаар БНХАУ-д айлчлан Олимпын нээлтэд оролцохын сацуу урд хөрштэй хэд хэдэн томоохон төсөл арга хэмжээний тохиролцоонд хүрч, албан уулзалтуудыг амжилттай хийсэн билээ.

No description available.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын рейтинг 10 онооноос:

  • Арванхоёрдугаар сард 4.1
  • Нэгдүгээр сард 4.0
  • Хоёрдугаар сард 3.8 хувь болон буурчээ.

НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад Яармаг руу нүүснээс хойш хотын дарга хэвлэл мэдээллээс төдийлөн хол байсаар энэ оны нэгдүгээр сарын үдэв. Энэ нь магадгүй түүнд өгч буй олон нийтийн дүн буурахад нөлөөлсөн бололтой. Гэсэн ч хоёрдугаар сарын 15-наас хойш буюу энэхүү судалгааг авснаас хойш хотын дарга хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргаад буй билээ. Тухайлбал, сар бүрийн нэгэнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг цуцлан, түгжрэлийг бууруулахын тулд иргэдээс санал асуулга аван зарим сургуулиудын хичээллэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан билээ.

No description available.

Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг нэг сар цагдан хорилоо
Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг нэг сар цагдан хорилоо
 
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.