Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг нэг сар цагдан хорилоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Орос III сургуулийн удирдлагууд нэг ангиас 5 эцэг, эх ирэхийг даалгажээ
Орос III сургуулийн удирдлагууд нэг ангиас 5 эцэг, эх ирэхийг даалгажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.