Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Оюутны хөгжлийн хөтөлбөр"-ийн дагуу мэргэжлийн тамирчин бэлтгэх дараагийн ээлжийн тамирчид Тайванийг зорьж байна.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сагсан бөмбөгийн спортоор өндөр түвшинд хичээллэхээс гадна өөрийн сонгосон хүссэн мэргэжлээ сонгон суралцаж дээд боловсрол эзэмших аж.
МҮСБХ-ны хөтөлбөр, гэрээний дагуу Д.Баясгалан, Э.Саруул-Эрдэнэ, Э.Сугар-Очир анхлан Тайванийг зорин суралцангаа сагсан бөмбөгийн спортоор улсынхаа нэрийг мандуулж байгаа. Тэгвэл энэ удаад М.Чинхутаг, Э.Бат-Оргил, Б.Шинэбаяр Тайванийг зорьж байна.
Тайваньд сагсан бөмбөгийн тэтгэлэгтэй суралцан төгсч дээд боловсрол эзэмшсэн М.Цэрэнлхам мөн Тайванийг зорих юм байна.