Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр олон улсын хэлний өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өнөөдөр олон улсын хэлний өдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гоос эх хэл соёлын олон янз байдал, эх хэлний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 1999 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын хэлний өдөр болгон зарлажээ. Манай улсын хувьд энэ өдрийг 2001 оноос хойш тэмдэглэж ирсэн.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 90 оронд 370 сая уугуул ард түмэн амьдарч, 5000 өөр соёлыг бүрдүүлдэг байна. Сүүлийн үед Америк, Африк, Австрали, Зүүн өмнөд Азийн орнуудад уугуул хэл, соёл мөхөх үзэгдэл түгээмэл байна. Тухайлбал, Америкт 600 гаруй уугуул хэл байсан бол одоо 206 хэл үлдсэнээс 50 хэл нь мөхлийн ирмэгт байна. Харин Австралид 300 орчим уугуул хэл байснаас одоо дөнгөж 90 нь үлдэж, түүнээс 30 нь мөхлийн ирмэгт байгаа аж.

94 жолооч согтуу жолоо барьж, 209 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
94 жолооч согтуу жолоо барьж, 209 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд