"Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп" -ээс цагдаагийн албан хаагчдын цалингийн хүрэлцээгүй байдлын талаар цахим сүлжээнд нийтэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсандаа " Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп-ийнхний хэлж буйг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий.
Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал байх ёстой. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзъя, нөхцөл байдлыг сонсъё. Олон нийттэй харилцах мэргэжилтнүүддээ уулзалт товлохыг захисан байгаа" гэжээ.