Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын шатрын холбооны менежерээр М.Гүнбаяр томилогджээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 42 секунд

Монголын шатрын холбооны менежерээр тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Гүнбаяр ажиллахаар болжээ.

Тэрбээр Монгол Улсын 2011 оны шатрын аварга бөгөөд Монгол Улсын шатрын 28 дахь аварга, Дэлхийн шатрын холбооны мастер, шатрын улсын шүүгч юм. Монголын шатрын холбоо нь энэхүү томилгооноос өмнө их мастер А.Энхтуулыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгчөөр, Монголын шатрын боловсролын “Мончесс” академийн ерөнхийлөгч, FIDE дасгалжуулагч Ц.Батсайханыг Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал буюу ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон билээ.

“Тель Авив-2022” гранд сламаас Монголын жүдочид гурван хүрэл медаль хүртлээ
“Тель Авив-2022” гранд сламаас Монголын жүдочид гурван хүрэл медаль хүртлээ
 
“100 айл“-ын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
“100 айл“-ын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.