“Орфей” театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М. Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон билээ. “Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм. Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 3-27-ныг хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д тоглохоор боллоо. Жүжгийн Ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч Мягмарнарангийн Батболд ажиллаж буй билээ.
Тэд энэ удаа жүжигчдийн бүрэлдэхүүндээ дараах өөрчлөлтийг оруулсан байна.
- Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах
- Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр
- Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн
- Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг нар тоглохоор болсон байна.