Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 761 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 361 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 400 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2083 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1544
-Хүндэвтэр 3478
-Хүнд 503
-Нэн хүнд 48 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 18080 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5573 иргэн байна. Үүнээс 352 нь жирэмсэн, 1208 хүүхэд байна