Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй

Огноо
Унших
1 минут 5 секунд

Хөгжлийн банк“-ийг “тоносон“ ДЭЭРЭМЧДИЙН хажууд ЖДҮЧИД жижиг гарын  хулгайчид...

Засгийн газар өнөөдөр /2022.02.14/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Тэрбээр хөгжлийн банкны асуудалд "Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн банк экспорт, импортыг дэмждэг банк байж олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй.

Хөгжлийн банкыг цаашид илүү том түвшинд зээл гаргадаг, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд мега төслүүдийг санхүүжүүлдэг, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй, УИХ-аар хөгжлийн төсөл гэж үзсэн төслүүдийг санхүүжүүлдэг банк болгож байж Монгол Улс эдийн засгийн хувьд илүү бэхжинэ" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс зээлийг нь төлөхгүй
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс зээлийг нь төлөхгүй
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэх Ажлын хэсэг байгуулагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.