2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БҮТ-ийн дарга Л.Ганбат "БШУ-ны сайдын Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог олон улсын шалгалтын оноотой дүйцүүлэх журам гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийн суралцагчид болон гадаадын улс орнуудад суралцаж журамд заагдсан хичээлүүдийн шалгалтыг өгсөн суралцагч өөрийн хүсэлтийн дагуу заавал ЭЕШ өгөх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, олон улсын шалгалтынхаа дүн оноог Монгол Улсын ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэх байдлаар дүнгийн тодорхойлолтын үндсэн дээр дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой" гэлээ.