Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүн болохоос өмнө болсон үйл явдал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын дунд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн нэрийг дурдсан мэдээллүүд цацагдаж буй. Тухайлбал түүний эгч Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөлтөө хийгээгүй байгаа гэх мэдээлэл бий. Үүнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа тайлбар өгчээ.

Тэрбээр "Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүн болохоос өмнө болсон үйл явдал. Бизнес эрхэлж байх хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, энэхүү зээлийг миний хамаарал бүхий этгээд авсан. Ингэхдээ зээлийн шаардлага, нөхцлийг хангаад хууль дүрмийнхээ дагуу авсан байдаг. Миний хувьд зээлтэй холбоотой шаардлагатай бүх материалыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өгсөн. Би тухайн зээлийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан. Улстөрч болсныхоо дараа хамаарал бүхий этгээддээ энэ зээлийг авч өгсөн бол өнөөдөр ч хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэсэн байна.

Норвегийн баг медалийн тоогоор тэргүүлж байна
Норвегийн баг медалийн тоогоор тэргүүлж байна
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна