Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурал болжээ. Хурлаар зохион байгуулалтын болоод үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан байна. Тус банкны дэд захирлууд цагаан сарын өмнө хүсэлтээрээ ажлаа өгсөн байсан тул дараагийн дэд захирлууд томилогдтол 2 дэд захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилсон байна. Тодруулбал, тус банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга З.Батырбек, МАН-ын ерөнхийн нарийн бичгийн даргын зөвлөх, хуульч Ж.Эрхэмбаатар нарыг дэмжжээ.
Мөн төлөөлөн удирдах зөвлөлөөс өрийн асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороог байгууллаа. Уг түр хороог МАН-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ахлахаар болсон аж.