Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баярболд: 0-18 насны хүүхдийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Д.Баярболд: Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийг маш яаралтай байгуулахаар  зорьж байнаМонгол Улс эрт илрүүлэг, оношлогоо чиглэлд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд буй. Тэгвэл эрт илрүүлгийн шинжилгээ, оношлогооны талаар ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд "Өвчилсөн хойно нь бус өвчилхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь орчин үеийн анагаахын чиглэл хандлага болж байна. Урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг анхдагч, хоёрдогч, гуравдагч гэж ангилдаг. Хоёрдогч сэргийлэлтийн явцад өвчний эрт илрүүлэг, шинжилгээг хийснээр эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн сэргийлж, хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн ачааллыг багасгах түүнчлэн улс орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой.

15-69 насны 3 хүн тутмын нэг, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна. Энэ эрсдэл нь эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулбал 1.5 дахин их байгаа гэж тогтоосон. Монгол Улсад хөдөлмөрийн насны хзүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна.

Хорт хавдраас шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жилд нас баралтын шалтгааны 2-р байрт тогтмол байсаар байна. Өөрөөр хэлбэл, Монгол хүний сэргийлж болох хүчин зүйлсийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгаа юм.

Иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт тогтмол хамруулах зайлшгүй шаардлагатай. 0-18 насны хүүхдийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулах боломжтой болсон. Иргэн та өөрийн ойр эмнэлэгт эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой" гэлээ.

Маргаашаас бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалт эхэлнэ
Маргаашаас бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалт эхэлнэ
 
“Нам байгуулаад хэдэн төгрөг авчихъя гэж бодож яваа хүн энд нэг ч байхгүй“
“Нам байгуулаад хэдэн төгрөг авчихъя гэж бодож яваа хүн энд нэг ч байхгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.