Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилготой "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр БНН-ын дарга Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Манай улс орон сайнтай, муутайгаа явж байж л нэг талд гарна. ОХУ, БНХАУ-ын эдийн засаг дампуурлын ирмэг дээр ирчихсэн байна. Хүмүүс бусдыг муу хэлэхдээ их дуртай. Бүгд л тансаглалаа, архи уулаа өдөр шөнөгүй найр хийлээ. Одон гавьяат хоёроороо манай улс хамгийн шилдэг улсуудын нэг болох ёстой байлаа. Гэтэл бид ёс суртахуунгүй нийгэмд амьдарсны нэг үр дагавар нь Хөгжлийн банк. Өшөө бусад банкнууд ч гэсэн ярихгүй л байгаа болохоос бүгд л ард нь зогсож байгаа. Би таван хүүхэдтэй. Тэдний хүмүүжилд анхаарах зав надад гарч байгаагүй. Бүгд сайн сургуульд сурч байна" гэв.