Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Би хувийн мөнгөө тараасан, энэ жил хууль зөрчөөгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт оролцож буй УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "АН хариуцлага хүлээх ёстой. 30 гаруй жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, зарим үед Засаг барьж явсан. Ардчилал бий болсноос хойш Монголын ард түмэн биднийг олонх болгож байгаагүй ч бид олон болж, хамтарч ажилласаар ирсэн. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс бүгд эрх мэдэлтэй, цаанаа том хүнтэй.

Сэтгүүлчид ямар санхүүжилтээр ийм зүйл хийж байгааг мэдэхгүй ч зохион байгуулж байгаа нь маш сайн. Хууль ёсны АН-ыг ажил хийлгэх боломжийг сүүлийн 3-4 жил ер олгохгүй байгаа. Хэрэв надтай холбоотой ямар нэгэн хэрэг яригдвал би шалгуулъя. УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзаад явахад бэлэн. Энэ соёлыг бий болгоё гэж бусад гишүүддээ уриалж байна.

Мөнгө тараасан тухайд би хувийн мөнгөнөөсөө тараасан. Энэ жил ямар ч хууль зөрчөөгүй. Нөгөө талаас энэ жил сонгууль болохгүй. Би мөнгөнийхээ эх үүсвэрийг тайлбарлахад бэлэн" гэв.

Ч.Ундрам 3,6 тэрбум, Ц.Анандбазар 17,5 тэрбумын Хөгжлийн банкны зээлээ 100 хувь төлжээ
Ч.Ундрам 3,6 тэрбум, Ц.Анандбазар 17,5 тэрбумын Хөгжлийн банкны зээлээ 100 хувь төлжээ
 
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.