Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байгаа юм. Энэ үеэр Консул асан Д.Мөнх-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Монголын банк санхүүгийн хямрал аль 1990 оноос хойш эхэлсэн. У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс турхайн үеийн Шуудан банкны захирал найзуудтайгаа нийлж, казино тоглосон гээд шүүхийн өмнө зогсож байсныг харсан байх. Хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулсан. Засгийн газрын мөнгө гэж байдаггүй юм. Иргэд, татвар төлөгчдийн мөнгөөр буюу газрын хэвлий дорх баялагийн зарим нэг орлогоос орж ирсэн мөнгөөр У.Хүрэлсүхийн казино тоглосон мөнгийг төлсөн. Энэ үеэс л санхүүгийн хямрал эхэлсэн.
Өнөөдөр яагаад жирийн бизнес эрхлэгчид төсөл бичсэн ч шалгардаггүй юм. УИХ-ын гишүүдийн хамааралт бүхий хамаатан садан үлгэр бичиж өгөөд зээл авдаг зарчмаар явж ирсэн" гэв.