Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт оролцож буй иргэн МАН хуваагдлаа харуулахын тулд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, оролцож байна уу гэж асуулаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН эв нэгдэлтэй байгаа. Улс орны, олон нийтийн эсрэг үйл ажиллагаа явуулсан намын гишүүн аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Хүний эрх, эрх чөлөөг бодох ёстой. Улс төрийн зорилгоор хэрэг үүсгэж, улс төрд орох боломжийг хааж болохгүй учраас түдгэлзүүлэх алхмыг авна.
Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар улс төржихгүйгээр нэг цонхоор хараад явах боломж бүрдэж байгаа энэ цаг үед Хөгжлийн банк мэтийн томоохон дээрэм, луйврын зарим үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй" гэлээ.