Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Моннис групп авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулна гэдгээ амлаж байна“

Огноо
Унших
1 минут 3 секунд

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байгаа юм. Энэ үеэр “Моннис Моторс” ХХК-ийн захирал Г.Мөнхбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Моннис группын хувьд 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2016 оноос хойш "Эрдэнэс таван толгой" компанид хөрс суулгалтыг хийж байна. Энэ төсөл дээр бид 2019 онд 107 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан. Манай "Моннис майнинг" компани нь 500 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар манайд хугацаа хэтэрсэн зөрчил үүсээгүй. Моннис групп авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулна гэдгээ амлаж байна" гэв.

22 хоногийн хугацаанд Хөгжлийн банканд 39 тэрбум төгрөгийн зээлийг төлжээ
22 хоногийн хугацаанд Хөгжлийн банканд 39 тэрбум төгрөгийн зээлийг төлжээ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.