Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мөнхнасан: Хөгжлийн банк бидэнд тавьсан шаардлагаа бусад зээлдэгчдэд ч тавьсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

No description available.Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байгаа юм. Энэ үеэр Монполимет группын захирал, шарк Н.Мөнхнасан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Хөгжлийн банк авсан зээлүүдийг нь гаргаж тавьж байгаа. Гэхдээ зээлийн эргэн төлөлтийн хэмжээг зарлах ёстой. Монполимет группын хувьд Монцемент төслийг хэрэгжүүлэхдээ 2014 онд гарсан Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр эхний 80 хувийг олон улсаас босгосон байсан. Төслийн нийт санхүүжилтийн маань 20 хувьд нь Хөгжлийн банк зээл олгосон. 2014 онд төгрөгөөр олгох тогтоол гарсан боловч Хөгжлийн банк доллараар олгосон байдаг. Бид зээл авсан жилийнхээ дараа жилээс нь эхэлж төлж эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн үеийн ханшаар 126 тэрбум төгрөгөөс 118 тэрбумын эргэн төлөлтийг хүү, ханшийн алдагдалтай нь цуг төлсөн.

Тухайн үе Хөгжлийн банкнаас ханшийн эсрэг авах арга хэмжээний талаар санал тавиагүй.

Үндэсний томоохон бүтээн байгуулалт дээр Засгийн газар оролцох хэрэгтэй болсон. Мөн бид Хөгжлийн банканд 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордоо барьцаалсан. 200 жилийн турш ажиллах нөөцтэй, барилгын салбарт маш том хувь нэмэр оруулсан төсөл. Үйлдвэр баригдсан эсэх, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг зарцуулалт зэрэг баримт материалыг бүрдүүлээд явж байна.

Хөгжлийн банк манай зээлийг судлахдаа 18 сарын турш шалгасан байдаг. Манай төсөл хамгийн сайн шаардлага хангасан. 250 гаруй удаагийн уулзалтыг судалгаа, хяналтын хүрээнд хийсэн ба зээл олгох шийдвэрийг ТУЗ нь гаргасан.

Хөгжлийн банк бидэнд тавьсан шаардлагаа бусад зээлдэгчдэд адил тавьсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан байх. Бид энэ жилдээ үндсэн зээлээ төлөөд дуусах байх. Аль болохоор хурдан төлөх ёстой.

Сүүлийн 30 жил Монгол Улсад аж үйлдвэрийн салбар нэгдсэн бодлогогүй явж ирсний гор өнөөдөр гарч байна. Цаашид Монгол Улсаа хөгжүүлье, үйлдвэр барья гэсэн залууст шантрахаар нөхцөл байдал үүсэж байна” гэв.

Т.Ганболд: МУ-ын эдийн засгийг Хаан банк тэргүүтэй банкууд жинхэнэ дампууралд оруулж байна
Т.Ганболд: МУ-ын эдийн засгийг Хаан банк тэргүүтэй банкууд жинхэнэ дампууралд оруулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.