"Crush landing on you" цувралаас төрсөн хос болох Хюн Бин, Сон Е Жин нар гэрлэх болсноо зарлалаа. Сон Е Жин өөрийн инстаграм хуудсандаа "Би үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээ оллоо. Түүнээс халуун дулаан, хамгаалагдсан мэдрэмж авдаг" хэмээх тайлбартай бичвэр оруулаад байгаа юм.
Жүжигчин хос энэ оны гуравдугаар сард хуримаа хийхээр бэлтгэл ажлаа хангасан гэдгийг өөрсдийн агентлагаар дамжуулан мэдэгдээд буй. Гэрлэх ёслол цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд болох аж.
С.Сувдансондор