Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 градус хүрч хүйтэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнгөрсөн шөнө Завхан, Увс, Хөвсгөл аймгийн сумдад -46 градус хүйтэн хоножээ.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бол 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хоёрдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

К.Валиевагаас допинг илрээгүй болохыг Олон улсын олимпын хороо мэдээлэв
К.Валиевагаас допинг илрээгүй болохыг Олон улсын олимпын хороо мэдээлэв
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.