Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЭЭЖИН 2022: ОУХМ А.Энхтуул анхны олимпын наадмаа өндөрлүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 45 секунд

May be an image of 1 person and text"Бээжин 2022" олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т өчигдөр ОУХМ А.Энхтуул хурд сорьлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзэлжээ. А.Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.

Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен /28:06.4/, Криста Пармакоски /28:37/нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөлөө.

БЭЭЖИН 2022: Цанын ОУХМ Б.Ачбадрах 15 цагт уралдана
БЭЭЖИН 2022: Цанын ОУХМ Б.Ачбадрах 15 цагт уралдана
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.