Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Найрсаг дотноор хүлээн авч уулзсан БНХАУ-ын дарга Ши Жиньпинд талархал илэрхийлье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын талын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилга зэрэг хөгжлийн бодлоготой уялдаж байгааг тэмдэглээд хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төслүүд, тухайлбал Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалт болон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг томоохон төслүүдэд онцгойлон анхаарал хандуулахыг хүсэв.

Ингэснээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал нэгдлээ. Түүнчлэн “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа зохион байгуулж байгаа БНХАУ-ын төр засаг, ард түмэнд баяр хүргэв. Найрсаг дотноор хүлээн авч уулзсан БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон албаны бусад төлөөлөлд талархал илэрхийлье" гэжээ.

“Сар шинийн өдрүүдэд 186 зам тээврийн осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн“
“Сар шинийн өдрүүдэд 186 зам тээврийн осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн“
 
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.