Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сар шинийн өдрүүдэд 186 зам тээврийн осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр сар шинийн өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцуулсан байна.

Тэрбээр “Баярын өдрүүдэд нийт 808 албан хаагч гудамж, замд үүрэг гүйцэтгэсэн. Шинийн 1-ний өдөр нийт тээврийн хэрэгслийн 77 хувь буюу 318 мянган тээврийн хэрэгсэл, шинийн 2-ны өдөр 279 мянган тээврийн хэрэгсэл буюу 68 хувь нь хөдөлгөөнд оролцсон. Нийслэлээс гарч буй болон нийслэлд орж ирсэн иргэдийн тоо эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийсэн. Энэ хугацаанд зам тээврийн 186 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн" гэлээ.

Монгол гаралтай Америк бүсгүй өвлийн олимпын кёрлингийн төрлөөр өрсөлдөнө
Монгол гаралтай Америк бүсгүй өвлийн олимпын кёрлингийн төрлөөр өрсөлдөнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ