Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгос: Пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд их хэмжээний криптовалют хулгайлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хойд Солонгосын кибер халдлага үйлдэгчид тус улсын пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд олон сая долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан гэж НҮБ-аас хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

2020 оноос 2021 оны дунд үе хүртэл кибер халдлага үйлдэгчид 50 сая ам.доллар гаруй дижитал хөрөнгийг хулгайлсан болохыг мөрдөн байцаагчид тогтоожээ. Энэхүү халдлага нь Пхеньяны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн "орлогын чухал эх үүсвэр" гэж тэмдэглэсэн байна.

Кибер халдлага нь Хойд Америк, Европ, Ази дахь гурван криптовалют биржийг онилжээ.

Уг тайланд мөн өнгөрсөн сард Хойд Солонгосын кибер халдлагууд өнгөрсөн онд 400 сая долларын дижитал хөрөнгийг устгасан байж болзошгүй гэж үзсэн Chainalysis аюулгүй байдлын фирмээс гаргасан судалгааг дурджээ. Мөн 2019 онд НҮБ-аас мэдээлснээр Хойд Солонгос кибер халдлагуудыг ашиглан үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөртөө зориулж ойролцоогоор 2 тэрбум ам.доллар хуримтлуулсан байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгост цөмийн туршилт хийх, баллистик пуужин хөөргөхийг хориглосон билээ. НҮБ-ын тайланд дурдсанаар, хориг арга хэмжээ авсан ч Хойд Солонгос цөмийн болон баллистик пуужингийн дэд бүтцээ үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Улаанбаатарт 9 хэм хүйтэн
Улаанбаатарт 9 хэм хүйтэн
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.