Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Баярын өдрүүдээр үзэгчдийн хамгийн шимтэрхэн үздэг 10 МУСК

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 8 секунд

Өнөөдөр XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна. Баярын өдрүүдээр үзэгчдийн хамгийн шимтэрхэн үздэг 10 Монголын уран сайхны киног танилцуулж байна.

1.Цогт тайж

Цогт тайж МУСК (1945)

Найруулагч М.Лувсанжамц, М.Болд, Юрий Тарич нарын бүтээл Цогт тайж УСК 1945 онд анх үзэгчдийн хүртээл болж байв. Дүрүүдэд Ц.Цэгмид, Д.Бат-Очир, Ж.Лувсанжамц, Ч.Цэвээн, Б.Жигмэддорж зэрэг тухайн үеийн алдартай жүжигчид тоглосон байна.

2.Тунгалаг тамир

Тунгалаг тамир by Лодойдамба Чадраабалын

Монгол Улсын Төрийн хошой шагналт алдарт зохиолч Чадраабалын Лодойдамбын ХХ зууны шилдэг "Тунгалаг Тамир" романаар 1970-1973 онд Монгол кино үйлдвэрт бүтээсэн гурван бүлэг бүхий уран сайхны киног найруулагч Р.Доржпалам дэлгэцнээ амилуулжээ.

3.Мандухай сэцэн хатан

Мандухай Сэцэн хатны бодит түүх

Найруулагч Б.Балжинням, Г.Бат-очир нарын бүтээл Мандухай сэцэн хатан УСК 1988 онд бүтжээ. Дүрүүдэд Монголын алтан үеийн жүжигчид гэгдэх Н.Сувд, Б.Дамчаа, А.Очирбат, Ж.Сүххуяг нар тоглосон байна. Мөн Н.Жанцанноров хөгжмийн зохиолчоор ажилласан байна.

4.Ардын элч

Ардын Элч – Монгол Ертөнц

Найруулагч Д.Жигжидийн бүтээл Ардын элч УСК 1959 онд үзэгчдийн хүртээл болж байв. Гол дүрд П.Цэвэлсүрэн, Ж.Занабазар, Ц.Галсанданзан зэрэг уран бүтээлчид тоглосон байна.

5.Өндөр ээж

Монголын шилдэг уран сайхны кино (1980 он хүртэлх)

Найруулагч Р.Доржпаламын бүтээл Өндөр ээж УСК 1968 онд олны хүртээл болжээ. С.Дашдооровын зохиол энэхүү кино нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт эх, эцэг, хүү гурвын халуун дотно харьцаа, хүүгийн эх орныхоо төлөө байгуулсан эрэлхэг гавьяаны тухай, дараах хэсэгт дайнд хүүгээ алдсан эх, хүүтэйгээ адил мэргэжил эзэмшсэн олон жолооч нарыг эхийн хайраар хайрлаж байгааг хүндэтгэн “Өндөр ээж” хэмээн нэрлэгдсэн тухай өгүүлнэ.

6.Содура

Найруулагч Б.Жаргалсайханы дэлгэцийн уран бүтээл Содура УСК 2015 онд үзэгчдийн хүртээл болсон байна. Дүрүүдэд Ч.Очгэрэл, О.Амгаланбаатар, С.Ариунбямба, Ц.Батхуяг, С.Болормаа, А.Өнөржаргал, М.Оюунсүрэн, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тогложээ.

7.Гарьд магнай

Удвалын дүрд тоглосон О.Уранчимэг эмч хийдэг - Сошиал Мэдээ

Найруулагч Ж.Бунтарын бүтээл Гарьд магнай УСК 1984 онд олны хүртээл болжээ. Дүрүүдэд Д.Батдорж, Д.Алтангэрэл, Б.Магсаржав, Р.Дамдинбазар нар тогложээ.

8.Хөх толбот хүмүүс

Хөх толбот хүмүүс” нэр дэвшлээ | News.MN

Найруулагч Ш.Доржсүрэнгийн бүтээл Хөх толбот хүмүүс УСК 2011 онд үзэгчдийн хүртээл болсон байна. Дүрүүдэд Т.Эрдэнэбаяр, Ц.Төмөрбаатар, С.Уудам нар тоглосон байна.

9.Тань руу нүүж явна

Тань руу нүүж явна. /Монгол кино/ | Монгол кино нэгтгэл

Найруулагч Б.Балжиннямын бүтээл Тань руу нүүж явна УСК 1984 онд бүтээгджээ. Дүрүүдэд Л.Дуламжав, Г.Адилбиш, Р.Гэрэл, Л.Нямсүрэн, Л.Долгорсүрэн нар тоглосон байна.

10.Хийморь

Хийморь“ УСК Оскарт нэр дэвших эрхээ авлаа

Ч.Лхамсүрэнгийн Хүрэн морь найраглалаас сэдэвлэсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн Хийморь УСК 2019 онд бүтээгдсэн ба дэлхийн томоохон кино наадмуудад оролцон томоохон шагналуудыг хүртсэн билээ.

У.Хүрэлсүх: Цагаан сарын баяр нь монголчууд бидний эв нэгдэл, оюун санааны дархлаа юм
У.Хүрэлсүх: Цагаан сарын баяр нь монголчууд бидний эв нэгдэл, оюун санааны дархлаа юм
 
Г.Занданшатар: Ирэх долоо хоногт чуулганыг завсарлуулж магадгүй
Г.Занданшатар: Ирэх долоо хоногт чуулганыг завсарлуулж магадгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.