Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“3-5 настнуудыг II сарын 14-нөөс цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.26/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "МСҮТ, их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.

Сургуулийн амралт эхлэх үетэй зэрэгцэж цэцэрлэгүүд амардаг байсан. Гэхдээ энэ жилийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хориотой байсан учраас хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт нь хамруулах бодлого барьсан. Өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй байгаа. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настнуудыг үргэлжлүүлэн цэцэрлэгт хамруулна" гэлээ.

Ингэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байх аж.

У.Оргилмаа: Ё.Отгонбаярын заналхийлэл дээр дуугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй
У.Оргилмаа: Ё.Отгонбаярын заналхийлэл дээр дуугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй
 
Өмнөговь аймгийн төрийн бус байгууллагын төлөөллүүд COP17 хурлын хэлэлцүүлэгт оролцож байна
Өмнөговь аймгийн төрийн бус байгууллагын төлөөллүүд COP17 хурлын хэлэлцүүлэгт оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.