Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Оргилмаа: Ё.Отгонбаярын заналхийлэл дээр дуугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр Н.Өнөрцэцэг, Н.Баасандамба, Ж.Мядагбадам, У.Оргилмаа. Б.Ууганбаяр нар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг дэлгэж сүрдүүлэгт өртсөнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сэтгүүлч У.Оргилмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "2022 оны нэдүгээр сарын 24-ны өдөр Хөгжлийн банкны зээлийн талаарх мэдээллийг дэлгэсэн. Энгийн иргэн биш төрийн өндөр алба хашиж байсан хүн байж боломгүй ёс зүйн алдаа гаргалаа. Эрүүгийн хуулийн 13.1-д заасан дагуу гомдол мэдүүлсэн. Мөн энэ талаар эрүүгийн цагдаад хандсан. Өнөөдөр өглөө надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ асуудал бид хоёрын асуудлаас хальсан. Энэ заналхийлэл дээр бид дуугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна. Тэр хүний тухай ямар ч сөрөг зүйл бичээгүй байхдаа ийм заналхийлэлд өртөж байхад хариуцлага тооцох шаардлагатай" гэв.

Н.Тавинбэх: Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангахаар боллоо
Н.Тавинбэх: Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангахаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд