Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Оюу толгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг Засгийн газар хэлэлцэж дэмжлээ. Иймээс бид Оюу толгой ХХК-ийн төлөөллүүдтэй 16.00 цагаас уулзаж Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, худалдах, худалдан авах гэрээг албажуулахаар тохироод байна.

Энэ гэрээ албажсанаар БНХАУ-аас авч байгаа 120 сая ам.доллартай тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ" гэв.

Л.Энх-Амгалан: МСҮТ, их, дээд сургуулиуд II сарын 7-ноос цахимаар хичээллэнэ
Л.Энх-Амгалан: МСҮТ, их, дээд сургуулиуд II сарын 7-ноос цахимаар хичээллэнэ
 
Монгол Улсын төрийн шагналт зохиолч, СГЗ, нэрт сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгсжээ
Монгол Улсын төрийн шагналт зохиолч, СГЗ, нэрт сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.