Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод маргааш 15 хэм хүйтэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2022 оны 01 сарын 24-ний 20 цагаас 01 сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Ажил үүргийн хүрээнд авсан хувь хүний мэдээллийг задруулсан байгууллага эрүүгийн хариуцлага хүлээнэ
Ажил үүргийн хүрээнд авсан хувь хүний мэдээллийг задруулсан байгууллага эрүүгийн хариуцлага хүлээнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.