УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, хаврын чуулганаар УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх хуулийн төслүүдийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг болон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Хуульд хүний хувийн мэдээлэл, хувь хүний нууц мэдээлэл гэж ангилсан. Эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харилцааны талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна." гэдгийг хэллээ.
Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх "Хувь хүний мэдээлэл хамгаалах" хуулийн хүүрээнд хувь хүний мэддээллийг тухайн хүнээс гадна ажил үүргийн хүрээн дэх мэдээлэл хариуцагч ажилтан давхар хамгаалах юм.
Хэрэв мэдээлэл хадгалагч байгууллага, албан тушаалтан хүний хувийн болон нууц мэдээллийг задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх юм.