Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 45 секунд

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Живлэгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т, Ө-51°02’24.0”, У-100°19’48.0”/ 01.23-ны өдрийн 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:22 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

АТГ: “Улаанбаатар дулааны сүлжээ“, “ТЭЦ-4” , “ТОСК“-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцно
АТГ: “Улаанбаатар дулааны сүлжээ“, “ТЭЦ-4” , “ТОСК“-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцно
 
О.Алтангэрэл: Мансууруулах бодистой тэмцэх чиглэлд ХХААХҮЯ устгалын ажилд, ЭМЯ сэргээн засах төвийн үйл ажиллагаанд нь хамтрах шаардлагатай