Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид туссан нь иргэд дараах амбулатороор үйлчлүүлж рентген шинжилгээ өгөх боломжтой

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 2 секунд

Т.Ариунболд: Ковид туссан эсэхээ шалгуулахаар рентген зураг авахуулах нь  олширч байна, энэ нь биед хортойНийслэлийн долоон дүүрэгт 12 түр амбулатори байгуулан ковидын үзлэг хийхээр болсон. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана.

Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм.

Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй болон шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй юм. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

ЭМЯ: 3088 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 3088 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.